САНАЛ АСУУЛГА ...

Асуулт : Орон нутгийн хөгжлийн сангаар юу хийх вэ?
Ногоон байгууламж
САНАЛ АСУУЛГА 2015-03-31 -нд дуусна.

     Ногоон байгууламж 81.8181818182%
9
      18.1818181818%
2
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдана. Зураг төсөв нь хийгдсэн.

Соёлын төв
Соёлын төвийн хамт олон



Цагаанхайрхан сумын Соёлын төвийн товч түүх


Соёлын байгууллага нь 1930-аад оны сүүлчээр “Улаан булан” нэртэйгээр байгуулагдаж албан хаагчид ардын авъяастнуудтай хамтран төр засгийн бодлого шийдвэрийг сурталчлах , ухуулга яриа хийх , “Концерт” , “Хошин шог” , “Эгшигт хайрцаг” , “Нийтийн бүжиг” зэрэг урлаг соёлын үйлчилгээ явуулдаг байв.
Соёл урлагийн байгууллагыг хөгжүүлэхэд төрөөс ихээхэн анхаарч 1972 онд 250 хүний суудалтай , 1987 онд 50 хүний бүрэлдэхүүнтэй “Ардын театр” тус тус байгуулагдаж байсан. 1990 оноос “Ардын театр “ нэрээ өөрчлөн албан ёсны соёл урлагийн үйл ажиллагаа явуулах “Соёлын төв” болон улсын гэрчилгээ авчээ. Өнөөг хүртэл 44 жилийн турш сумын соёлын бүх арга хэмжээг зохион байгуулсаар ирлээ.
соёлын байгууллагыг өнөөдрийн хөгжил дэвшилд хүрэхэд оюун ухаан , мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа баярлаж талархаж явдагаа илэрхийлж байна.
Одоо : Соёлын төвийн эрхлэгчээр МУСТА , Боловсрол соёлын удирдахуйн ухааны докторант Х.Амгалан ,Номын санчаар Д.Долгоржав ,Хөгжмийн багшаар Н.Анхцэцэг ,Бүжгийн багшаар Д.Гүнжилмаа ,Үйлчлэгч ,няраваар Д.Нэмэхсүрэн , машинистаар П.Лхагвасүрэн ,С.Дандар М.Цогбадрах гэсэн 8 орон тоотойгоор :Ард түмэндээ соёлын өв уламжлал мөн Номын сангийн болон соёл урлагийн үйлчилгээ, урлаг уран сайханы сургалт ,дугуйлан гэсэн чиглэлүүдээр иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай,ил тод нээлттэй ,чанар хүртээмжтэй ая тухтай дулаан орчныг бүрдүүлэх гэсэн эрхэм зорилтуудыг өмнөө тавин ажиллаж байна.