САНАЛ АСУУЛГА ...

Асуулт : Орон нутгийн хөгжлийн сангаар юу хийх вэ?
Ногоон байгууламж
Аялал жуулчлалын салбар
САНАЛ АСУУЛГА 2015-03-31 -нд дуусна.

     Ногоон байгууламж 69.2307692308%
9
      15.3846153846%
2
     Аялал жуулчлалын салбар 15.3846153846%
2
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдана. Зураг төсөв нь хийгдсэн.

Арбулаг баг
Арбулаг баг нь 1931 оноос хойш бригад . нэртэйгээр явж байгаад ,1992 онд баг гэсэн зохион байгуулалтанд орж анхны даргаар Д. Пүрэвээ 1992-1996 ,он хүртэл ажиллаж түүнээс хойш
 1996-1997 онд Ж. Аюуш
 1997-2001 онд Я.Самбуу
 2001-2008 онд Ж. Эрдэнээ
 2008-2013 онд Г. Батбаатар нар сонгогдон ажиллаж байжээ. 2013 оноос хойш багийн засаг даргаар С. Анхзаяа, багийн ИНХ-ын даргаар Б. Энхмөнх, ИНХ-ын тэргүүлэгчээр О. Оюун, Б. Түмэндэмбэрэл, П.Оюунбаатар нар сонгогдон сум орон нутгийнхаа цэцэглэлтэнд гар бие оролцон ажиллаж байна. Арбулаг баг нь уул ус нь тэгширсэн хангайн сайхан 805,4 га газар нутагтай.
Арбулаг багт аймгийн начин хөдөлмөрийн улаан тугийн одонт Л.Ганхуяг, сумын аварга малчин С. Магсаржав, сумын төр захиргааны тэргүүний ажилтан Ц. Батмагнай, ахмад жолооч Б. Цагаан, СТА Х. Амгалан, санхүү бүртгэлийн тэргүүний ажилтан Г. Даваагомбо, П. Дэчмаа, А. Байгалмаа, 2013-2014 онуудад сумын аварга төрийн албан хаагч Я. Самбуу, А. Байгалмаа нар үйлчилгээний аварга ажилтан З.Нурмаажав, аварга ногоочин Ч.Баяртсайхан 2012-2014 оны шилдэг сэхээтэн Л.Норолхойжав, Т.Оюунгэрэл , Д.Оюун оны шилдэг ажилтан Г. Маамуу, Я.Батсайхан , П.Диваасүрэн урлаг спортын шилдэг Д.Гүнжилмаа , Л.Батцэрэн, шилдэг тээвэрчин С.Доржнамжил, шилдэг ахмад Б.Цагаан, шилдэг бизнесмэн М.Батчулуун, Д.Аюуш , С.Загасбалдан шилдэг уяач И.Ганзориг, шилдэг сурагч Ш.Батундрал шилдэг үйлдвэрлэгч “Оч -заяа “ ХХК сум орон нутагтаа ажил үйлсээрээ тэргүүлэн ажиллаж амьдарч байна .
2014 оны жилийн эцсээр 555 хүн амтай Үүнээс
 эмэгтэй -294
 эрэгтэй -261
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 58, өрх толгойлон амьдарч буй эх -54, өрх толгойлон амьдарч буй эцэг -10 хагас өнчин хүүхэд -4, бүтэн өнчин хүүхэд -31, төрийн албан хаагч -83 нийт 171 өрх бүртгэгджээ. Үүнээс малчин өрх -12, мал бүхий өрх -105, малгүй өрх –54 бүртгэгдсэн байна .
2014 оны жилийн эцсээр 11422 мал тооллуулсан. Үүнээс
 Адуу -278
 Үхэр -497
 Хонь -4553
 Ямаа-6094 толгой мал тоологдсон байна.