САНАЛ АСУУЛГА ...

Асуулт : Орон нутгийн хөгжлийн сангаар юу хийх вэ?
Ногоон байгууламж
Аялал жуулчлалын салбар
САНАЛ АСУУЛГА 2015-03-31 -нд дуусна.

     Ногоон байгууламж 75%
9
      16.6666666667%
2
     Аялал жуулчлалын салбар 8.33333333333%
1
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдана. Зураг төсөв нь хийгдсэн.

Далан хуруу баг
Даланхуруу баг нь 1931 онд сум байгуулагдсан цагаас хойш 1992 он хүртэл бригад, 1992 оноос хойш одоог хүртэл баг гэсэн зохион байгуулалтаар 84 дэх жилдээ ажиллаж байгаа удаан жилийн түүхтэй баг юм. 1992-1994 онд багийн засаг даргаар Л.Ганхуяг, 1994-1996 онд Д.Нямаа, 1996-2000 онд Ж.Баяндорж , 2000-2012 онд Д.Дагвасүрэн, 2012 оноос хойш Б.Оюунсайхан нар ажиллаж ирсэн билээ. 1992 онд баг бий болсоноос хойш багийн өрхийн ихэнх айл өрх нь МАА-н салбарт ажиллаж хангай, говь хосолсон өргөн уудам нутагт цагийн аясаар нүүдэллэж ирсэн бөгөөд урд талаараа “Завхан ” сум баруун талаараа “Хяргас ” сумын “Булганхангай” багтай хил залгаа нутагладаг. Тус багаас улсын аварга малчин -5, аймгийн аварга малчин -7, сумын аварга малчин -15 , мянгат малчин 18 төрөн гарсан. Мөн Даланхуруу багийн уугуул Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд В.Удвал, Үйлдвэр худалдааны сайд асан О.Эрдэнэ, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ч.Алгаа, гар бөмбөгийн Монгол улсын ууган мастер Х.Доржжүгдэр нарын төр, нийгмийн зүтгэлтэн, урлаг, спортын сайчууд манай бахархал болж явдаг билээ.
2014 оны жилийн эцсийн байдалаар 359 хүн амтай.
Үүнээс : Эмэгтэй – 151
Эрэгтэй – 208
Өрх толгойлсон эцэг – 6
Өрх толгойлсон эх -14
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн -23
Тэтгэврийн насны ахмад -22
Нийт өрх -99
 Малчин өрх -62
 Мал бүхий өрх- 23
 Малгүй өрх -14
2014 оны жилийн эцсийн байдлаар манай баг нь нийт 29990 толгой мал тоолуулсан .
 Тэмээ -59
 Адуу -720
 Үхэр – 666
 Хонь – 13992
 Ямаа- 14553 толгой мал тус тус тоологдсон.
Тус баг нь Багийн засаг дарга, БИНХ дарга, Хүний эмч, малын эмч, Багийн сахиул гэсэн 5 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.