САНАЛ АСУУЛГА ...

Асуулт : Орон нутгийн хөгжлийн сангаар юу хийх вэ?
Ногоон байгууламж
Аялал жуулчлалын салбар
САНАЛ АСУУЛГА 2015-03-31 -нд дуусна.

     Ногоон байгууламж 69.2307692308%
9
      15.3846153846%
2
     Аялал жуулчлалын салбар 15.3846153846%
2
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдана. Зураг төсөв нь хийгдсэн.

Хулж баг
1956 онд Цагаанхайрхан суманд “Сүхбаатарын зам “ нэгдэл байгуулагдаж 1,10 –р хэсгийг 2-р бригад болгож анхны бригадын дарга тэргүүлэгчээр Цэенойдов,Ямаахүү,Чойсүрэн,Чилхаахүү,Төөрүүл,Гэндэн,Дамдинхүү нар ажиллаж байсан, 1992 онд баг –засаг захиргааны нэгжтэй болох үед Хулж баг болон зохион байгуулагдсан түүхтэй, хулж багийн нутаг дэвсгэр нь сумын нийт талбайн 30.2%-ыг эзэлж хойноосоо урагшаа 120км, өргөн нь 25-30-аад км талбай бүхий үржил шим сайтай,ус ундаа,хужир шүү элбэгтэй хангай говь хосолсон хосгүй сайхан байгалийн цогцолбор нутагт оршдог .

 Хулж баг нь нийт 122 айл өрхтөй малчин өрх-70, мал бүхий өрх-44,малгүй өрх -8 , нийт өрхийн 451 хүн ам хулж багт оршин суудаг үүний 228 эмэгтэй, насны бүлгээр нь авч үзвэл: 0-18 насанд 190 иргэн,19-54 насанд 226 иргэн,55-аас дээш насны 35 иргэн,өрх толгойлсон эрэгтэй-7, өрх толгойлсон эмэгтэй-18 , хөгжлийн бэрхшээлтэй 31 иргэн байна.

 Хулж баг нь 2014 оны жилийн эцсээр 36.805 толгой мал тоолуулсан бөгөөд таван төрлөөр нь авч үзвэл: Тэмээ-28, Адуу-1183,Үхэр-839, Хонь-16.098, Ямаа-18.657 Цагаанхайрхан сумаас анхны мянгат малчин хулж багийн малчин Д.Мөнхжаргал 1995 онд болж түүнээс хойш 2014 оныг хүртэл 26 мянгат малчинтай болж байна.
Хулж багаас:
Улсын сайн малчин -1
Аймгийн сайн малчин -10
Сумын сайн малчин -22

 Хулж багийн засаг даргаар ажиллаж байсан үе үеийн хүмүүсээс дурдвал Хулж багийн анхны засаг дарга Ц.Баяндэлгэр,1995 оноос Ц.Буянжаргал,1996-2000 онд А.Самбуу,2000-2004 онд Д.Дугар,2004-2012 онд Д.Эрдэнэочир 2013 оноос одоог хүртэл Мөнхрэнцэн овогтой Түвшинбаяр ажиллаж байна.Өнөөдөр хулж баг нь багийн дарга,Багийн иргэдийн хурлын дарга,Багийн иргэдийн хурлын тэргүүлэгч 3,багийн хүний эмч-1,багийн малын эмч-1,багийн сахиул-1 гэсэн 8 хүний бүрэлдхүүнтэй үйл ажиллагаагаа явуулаж байна.