САНАЛ АСУУЛГА ...

Асуулт : Орон нутгийн хөгжлийн сангаар юу хийх вэ?
Ногоон байгууламж
Аялал жуулчлалын салбар
САНАЛ АСУУЛГА 2015-03-31 -нд дуусна.

     Ногоон байгууламж 75%
9
      16.6666666667%
2
     Аялал жуулчлалын салбар 8.33333333333%
1
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдана. Зураг төсөв нь хийгдсэн.

Хунт баг
Хунт баг нь Цагаанхайрхан сумын нийт нутаг дэвсгэрийн 43%-ийг буюу ой бүхий уулархаг нутгийг эзлэн оршдог. Хунт баг нь Сүхбаатарын зам нэгдлийн 3 –р дугаар бригдын зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулж байгаад 1992 онд хунт баг нэртэйгээр байгуулагдсан. Тэр үед багийн иргэдийн нийтийн хурал байгуулагдаж, засаг дарга, малын эмч, зоотехникч, хүний эмч, агент, багийн төвийн манаач гэсэн орон тоотойгоор Тэмээн дэрс гэдэг газар багийн төв нь төвлөрөн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Хунт багийн засаг даргаар: 1992-1994 он хүртэл О.Батжаргал, 1994-1999 онд Ж.Эрдэнэочир, 1999-2004 онд Ж.Чулуунбаатар, 2004-2008 онд Б.Төөрүүл, 2008-2012 онд Б.Цэрмаа, 2008-2012 он хүртэл БИНХ-ын даргаар С.Жаргалмаа, 2012-оос Хунт багийн засаг даргаар П.Эрдэнэсүрэн ажиллаж байна. 2012оноос БИНХ-ын даргаар Б.Шинэбаяр БИХ-ын тэргүүлэгч 4 багийн сахиул 2 ажиллаж байна. 1992 оноос хойш Хүний эмчээр В.Мөнхцэцэг Малын эмчээр Г.Цэцэгөлзий нар ажиллаж байна .
Хунт баг нь 2014 оны эцэст тооллогдсон мал нь : 50652 толгой мал үүнээс тэмээ 219, адуу 1885, үхэр 1456, хонь 23338, ямаа 23754. Хунт баг нь 173 өрх малчин болон мал бүхий өрх 142 малгүй өрх 31, нийт 609 хүн ам үүнээс: эрэгтэй 299 эмэгтэй 310, өрх толгойлосон эрэгтэй 22, эмэгтэй 33 хөгжлийн бэрхшээлтэй 21 иргэн байна.
Хунт багаас төрж гарсан аймаг сумын алдартнууд
Аймгийн сайн малчин 8
Сумын сайн малчин 15
Мянгат малчин 25
Оны шилдэг малчин 6
Аймгийн алдарт уяач 3
Сумын алдарт уяач 2