САНАЛ АСУУЛГА ...

Асуулт : Орон нутгийн хөгжлийн сангаар юу хийх вэ?
Ногоон байгууламж
САНАЛ АСУУЛГА 2015-03-31 -нд дуусна.

     Ногоон байгууламж 81.8181818182%
9
      18.1818181818%
2
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
2015 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдана. Зураг төсөв нь хийгдсэн.

Увс аймаг Цагаанхайрхан сумын товч танилцуулга
Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуунаас тасарч 1931 онд Увс аймагт харъяалагдаж Туруун сум нэртэй болжээ . 1959 онд тус сумаас Туруун , Хяргас сум тасран Цагаанхайрхан сум нэртэйгээр засаг захиргааны нэгж болон үлджээ . Ханхөхийн нурууны ар өврийг дамнасан хангай , говь , ойт хээр хосолсон 399,4 мянган га нутаг дэвсгэртэй , Хяргас , Зүүнговь , Баруунтуруун , Өндөрхангай , Завхан сумд , Завхан аймгийн Ургамал сумтай хиллэнэ . Улаанбаатраас 1350 км , Улаангомоос 235 км зайтай , сумын төв нь Мөндөөхөө .
Энэ сум нь засаг захиргааны нэгжийн хувьд 4 багтай , 569 өрхийн 2011 хүн амтай бөгөөд сумын төвд 175 өрхийн 574 хүн , хөдөөгийн 394 малчин өрхийн 1437 хүн амьдарч байна . Сумын хэмжээнд 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор 128869 толгой мал тоолуулсанаас тэмээ 306, адуу 4066, үхэр 3458, хонь 57981, ямаа 63058 толгой мал байна . Нийт газар 399,4 мянган . га , үүнээс бэлчээрийн газар 329,3 мянган . га , хадлангийн талбай 412,8 га , тариалангийн газар 33 га талбайг эзэлдэг . Тус суманд улсын сайн малчин 6, аймгийн аварга малчин 23 , мянгат малчин 56 гэх мэтчилэн олон арван гавъяатнуудтай сум юмаа. Эдийн засгийн хөгжлийн үндсэн суурь бааз нь бэлчээрийн МАА юм . Нийт төсвийн- 5 байгууллага, ШТС- 2, арилжааны банк-2, нарийн боовны цех-2, эсгийний үйлдвэр-1, мужааны цех-3, мод боловсруулах цех-5, хатуу зөөлөн оёдлын цехүүд зэрэг нийт 40 гаруй аж ахуй нэгж байгууллага ажиллаж байна.